Голланд эрчүүд хамгийн өндөр нь гэнэ

Голландчууд дэлхийн хамгийн өндөр үндэстэнд зүй ёсоор тооцогдож байна.Лондон хотын“Imperial College”-ийн явуулсан шинэ судалгаа үүнийг харуулжээ.
Уг судалгааны дүнгээс үзэхэд, голланд эрчүүддунджаар 182,5 см өндөртэйгээр жагсаалтын эхэнд бичигдэж, харин эмэгтэйчүүд нь 168,7 см-ээр латви эмэгтэйчүүдийн дараа хоёрторжээ.1,6 см өндөр Зүүн Тиморын эрчүүд, дунджаар 1,49 см өндөр Гватемал улсын эмэгтэйчүүд жагсаалтын сүүлийг мушгисан байна.
Хүмүүс ерөнхийдөө өсөхөө больдог 18 насанд нь эрдэмтэд судалгаанд оролцогчдын өндрийг хэмжжээ.1914 оноос 2014 онд “хяналтын” насанд хүрсэн нийтдээ 18,6 сая хүнд 1,4 мянга гаруй янз бүрийн хэмжилт хийсэн мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийсэн байна. Ингэснээр, мэргэжилтнүүдстатистикийнмэдээ сэлт төдийгүй,тодорхой хандлагыг танилцуулжээ.
Тухайлбал, зуун жилийн хугацаанд голланд эрчүүд дунджаар 13,5 см, харин хүүхнүүд нь 14 см-ээрөндөр болсон байна. Гэхдээ энэ нь дээд амжилт бишгэнэ.100 жилд Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн өндөр20 гаруй см-ээр (142,2 см-аас 162,3 сам болсон), иранчууд 16,5 см-ээр өндөр болжээ (157,1 см-ээс 173,6 см өндөр болсон).Харин 100 жилд манай гарагийн хүн амын өндөр эрчүүд, эмэгтэйчүүдийн хувьд адилхан 11 см-ээр нэмэгдсэн байна.
“Үндэстний дундаж өндөр бол хоол тэжээл, эрүүлийг хамгаалах системийн чанар,хүрээлэн байгаа орчин болон бүхэлдээ хүүхэд, өсвөр насныхны эрүүл мэндийн байдлыгилтгэн харуулсан нэн чухал үзүүлэлт мөн. Олон орон эдгээр асуудлыг онцгой анхаарах ёстойг бидний судалгааны дүн харуулж байна” гэж тэргүүлэх судлаач Мажид Эзатти дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ