Иранд унадаг дугуй унасан хэсэг эмэгтэйг баривчилжээ

Иранд хэсэг эмэгтэйг унадаг дугуйгаар явах гэлээ гэж баривчилсан байна. Ираны сөрөг хүчний эсэргүүцлийн үндэсний зөвлөл ингэж мэдээлжээ.
Тус байгууллагын сайтад дурдсанаар, өнгөрсөн мягмар гарагт эмэгтэйчүүд Мариван хотын төвөөс тус орны баруун хойд нутгийн Заривар нуур хүртэл барагцаалбал таван километрийн дугуйн уралдаанд оролцох гэж байсан байна. Гэвч цагдаа нар тэдэн дээр хүрч ирээд, засгийн газрын шинэ захирамжийн дагуу эмэгтэйчүүд олны өмнө унадаг дугуйгаар явах нь одоо хууль бус болсон хэмээн хэлжээ.
Цаашид ийм хууль бус байдал дахин гаргахгүй гэсэн мэдэгдэлд гарын үсэг зурахыг дүрэм зөрчсөн эмэгтэйчүүдээс шаардсан байна. Сөрөг хүчний төлөөлөгчдийн хэлснээр, зарим эмэгтэйг эсэргүүцэл үзүүлсэн хэмээн цагдаагийн хэсэгт аваачжээ.
Иранд янз бүрийн насны залуу хүмүүсийг нэг дор цуглрахгүй байхыг цагдаа нар ардын сайн дурынхны “басиж” отрядынхны хамт харж хянадаг байна. Хамтдаа баяр тэмдэглэсэн 150 залуус болон бүсгүйчүүдийг өнгөрсөн мягмар гаригт саатуулжээ.
Instagram-д ёс суртахуунгүй зураг тавьсан гэх найман блогерчийг тавдугаар сарын дундуур баривчилж, түүнчлэн хиджаб өмсгөлгүйгээр зургаа татуулсан депутат эмэгтэйг бас эгүүлэн татсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ