Ан Сан Су Чи ерөнхийлөгчид нэр дэвшинэ

Мьянмарын сөрөг хүчний тэргүүн Ан Сан Су Чи ирэх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байгаа тухайгаа ярьжээ.Тэрбээр энэ тухай мягмар гаригт Мьянмарт болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр мэдэгдсэн юм. Форумын хуралдаан дээр тавьсан илтгэлдээ өөрийн улсын талаар Ерөнхийлөгч Тейн Сейн Мьянмарт цэргийн дэглэм нуран унаснаас хойш нэлээдгүй олон өөрчлөлт, шинэчлэлт хийж байгаа боловч энэ нь ард иргэдэд хангалттай үр ашиг үзүүлэхгүй байна гэж ярьжээ.
Түүнчлэн Ан Сан Су Чи Мьянмарыг өдгөө шилжилтийн маш чухал үе дээрээ явж байхад засгийн газрын аппаратууд авилгад идэгдсэн байна хэмээн хурцаар шүүмжилжээ. Мөн Ан Сан Су Чи Мьянмарын Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.Мьянмарын одоогийн ерөнхийлөгч Тейн Сейн ирэх 2015 онд суудлаасаа буухаа мэдэгдсэн бөгөөд тэрээр ард түмэн Ан Сан Су Чиг Ерөнхийлөгчөөр сонговол дуртайяа халаагаа түүнд шилжүүлэхээ мэдэгдэж байсан билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ