Украины өмнөд нутагт “ИУ” бүлэглэлийн хуарангууд байдаг байна

Хойгийн хойд хилийн ойролцоо, Украины Херсон мужийн өмнөд нутагт исламын радикал үзэлтнүүдийн хуарангууд байгуулжээ гэж Крымын ерөнхий сайдын орлогч Руслан Бальбек мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилсан байна.

"Херсон мужид “ИУ” бүлэглэлийн талынхныг бэлтгэдэг бэлтгэл сургуулилтын хуарангууд байдгийг бид мэдэж байна” гэж Бальбек францын парламентын гишүүдтэй уулзахдаа хэлжээ.

Украины тал Херсон мужид исламын радикал үзэлтнүүдэдхууль бус үйлдэлд оролцож,засаглалын зэрэгцээ бүтцүүд байгуулах боломж олгож байгаа нь Крымын эрх баригчдын “сэтгэлийг ноцтой түгшээж байгаа юм” гэж тэр хэлсэн байна.

“Украины нутагт байдаг атомын цахилгаан станцууд нь радикал үзэлтнүүдийн зүгээсКиевийн эрх баригчдыг сүрдүүлэх объект болжбайгааг мэдэх ньЕвроп, Оросын аль алиных нь аюулгүй байдлын асуудлыг хөндөж байна” гэж тэр дурджээ.

Бүгд Найрамдах Крым Улсын Дээд шүүхийн хориглосон крымын татар ард түмний межилисийн бүтцүүд Херсон мужид бас идэвхитэй ажиллагаа байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ