Путин эхнэрээсээ салснаа албан ёсоор зарлалаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 30 жил ханилсан эхнэр Людмилагаас салж байгаа тухайгаа албан ёсоор зарлажээ. Энэ явдлын дараа түүний эхнэр нь “Риа Новости” агентлагт ярилцлага өгсөн байна.Тэрээр “Энэ шийдвэрийг бид хамтарч гаргасан. Одоо бид өөр өөр амьдралтай хүмүүс болсон. Сүүлийн үед бид уулзалдах нь ч ховор болчихсон байсан" хэмээн ярьжээ.Тэдний хоёр хүүхэд нас биед хүрсэн бөгөөд эцэг эхийнхээ хэн хэнтэй нь уулзаж байдаг.

Тэдний гэр бүлийн амьдрал олон нийтийн анхаарлыг байнга татаж байдаг. Людмила “Миний амьдрал хүн бүхний хараанд ил байхад би дургүй. Нам гүм амьдралыг би илүүд үздэг, бид хүүхдүүддээ маш их хайртай. Бид тэднээрээ бахархаж явдаг” гэсэн байна. Тэд 1983 онд гэрлэсэн бөгөөд хоёр охинтой. Том охин Мария нь 1985 онд, бага охин Екатрина нь 1986 онд төрж байжээ.

Харин Путины дараагийн амьдрал ямар байх нь бараг тодорхой бөгөөд түүнийг удахгүй Алина Кабаеватай гэрлэнэ гэсэн таамаг хаа сайгүй тараад байгаа. Гимнастикч бүсгүй ерөнхийлөгчийн хоёр ч хүүхдийг гаргасан учраас тэднийг гэрлэх нь дамжиггүй хэмээн ярьж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ