Герман улс дүрвэгсдийн өмнө хаалгаа барьжээ


Германд орогнохыг хүсч байгаа дүрвэгсэд энэ оронд орохыг хориглосон үгийг цагдаа нарын амнаас байнга шахуу сонсож байна. Германы дотоод хэргийн яамны мэдэгдлийг иш татан “Русская Весна” сайт ингэж мэдээлжээ.

Дүрвэгсдийн 50%-д германы хилээр орохыг хориглосныг мэдээнд дурдсан байна. ДХЯ-ны мэдээгээр, долдугаар сарын сүүлчээр 2600 цагаач Австриас орж ирэхээр оролджээ.

“Тус оронд нэвтрэх хэд хэдэн болзлыг биелүүлээгүй учир, тэдний ихээхэн хэсгийг оруулахаас татгалзсан байна.

Швейцариас олон цагаач орж ирэхийг хүсч байгааг ДХЯ тэмдэглэжээ. Долдугаар сард энэ тоо 750 болсон байна. Германд түр орогнох эрх авахыг хүссэн цагаачдын тоо зургаалугаар сард 550 байжээ. Цагаачдаас 100 гаруй нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ