АНУ-д хүмүүсийг залуужуулах анхны туршилт эхэлжээ

Калифорнийн “Ambrosia” компанихүний зөөлөн эдийг залуужуулах туршилт хийж эхэлсэн байна. Зохих туршилтыг хулгана дээр хийжээ. Түүний үр дүн нааштай болсон байна.
Өнөөдрийн байдлаар туршилтад оролцох сайн дурынхныгшилж сонгож байгааг мэдээлж байна. Туршилтад 25 хүртэлх насны хүмүүс хэрэгтэй бөгөөд тэд өвөрмөц “донорын” хувиар оролцох ажээ.Энэ туршилтад нийтдээ 600-гаас илүүгүй хүн оролцох юм байна.
Мэргэжилтнүүд бас туршилтын гол зарчмыг тайлбарлажээ. Тодруулбал,25-аас залуунасны донороос тодорхой хэмжээний плазм авч,35-аас дээш насныхандхийх гэнэ.Хоёр өдрийн хугацаанд оролцогч бүрт 1,5 литр плазм хийх ажээ.Туршилтад төлбөртэй оролцох бөгөөд ойролцоогоор 8 мянга орчим доллар төлөх хэрэгтэй болж байна. Судалгааны эцэст35-аас дээш насны бүлгийнхний цусан дахь биохимийн байдал залуужих тийшээ өөрчлөгдөхёстой гэнэ.
Энэ санаа нь дэлхийн янз бүрийн орны эрдэмтдийнширүүн шүүмжлэлтэй тулгарчээ.Тухайлбал, биохимийн аргаар хиймлээр залуужуулах боломжгүй хэмээн гутрангуй санаа бодолтнууд нотолж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ