Туркт саатуулагдсан хүмүүсийн тоо 26 мянгад хүрчээ

74 мянга гаруй хүний паспортыг хүчингүйд тооцсон байна

Туркт цэргийн эргэлт хийх гэж санаархасны дараа 25 мянга гаруй хүн саатуулагдаад байна гэж тус орны Дотоод хэргийн яамны тэргүүн Эфкан Ала мэдэгдсэнийг “Anadolu” агентлаг уламжилжээ.

Түүний хэлснээр, туркийн эрх баригчид 25 мянга 917 хүнийг саатуулж, тэднээс 13 мянга 419 хүнийг урьдчилан хорих газарт шилжүүлж, ингэхдээ үймээний дараа 74 мянга 562 хүний паспортыг хүчингүйд тооцсон байна.

Түүнчлэн Ала эргэлт хийх гэж оролдох үеэр амь үрэгдсэн болон хэлмэгдсэн хүмүүсийн тоог тодруулжээ. Хамгийн сүүлчийн мэдээгээр, үймээний үеэр 238 хүн алагдаж, бас 2917 хүн шархадсан байна.

Долдугаар сарын 15-ны орой Туркт цэргийн эргэлт хийх гэж санаархсан ч, бүтэлгүйтсэн билээ. Стамбул, Анкара хотын гудамжинд цэргийн техник оруулаад байсан юм. Бямба гарагийн өглөө гэхэд туркийн эрх баригчид энэхүү үймээнийг дарж чаджээ. Үймээний дараа Туркт гурван сарын хугацаатайгаар онц байдлын горим зарласан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ