Лондонд хүмүүсийг хутгалсан этгээд сэтгэцийн гажигтай нэгэн байжээ

Лондонхотод халдлага үйлдсэний улмаас шархадсан таван хүний гурав нь эмнэлгээс гарчээ. Английн цагдаагийн байгууллагын террорын эсрэг салбарын тэргүүн Марк Роули сэтгүүлчдэд ингэж мэдээлсэн байна. Энэ хэрэг явдал өнгөрсөн лхагва гарагт британийн нийслэлийн төвд болсон юм. Хүйтэн зэвсэг агссан нэг эрэгтэй Рассалын гудамжинд хүмүүст халджээ. Цагдаагийн байгууллага гэмт хэрэг үйлдэх болсон гол шалтгааныг сэтгэцийн гажиг хэмээн үзэж, радикал үзлийн шинж тэмдэг байхгүй байгааг дурдсан байна.
Лондон хотын төвд хүмүүсийг хутгалсан хэрэгт сэжиглэгдэж буй этгээд нь Сомалийн цагаач байжээ. 19 настай бөгөөд Норвегийн харьяат тэрээр 2002 онд гэр бүлийнхнийхээ хамт Их Британид ирсэн байна. Түүнд хутгалуулж амь үрэгдсэн настай эмэгтэй нь АНУ-ын иргэн байсан бөгөөд эмч нар түүний амь насыг аварч чадаагүй юм. Мөн таван хүн шархаджээ. Тэдний нэг нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй аж. Цагдаа нар электрошокер хэрэглэн, гэмт этгээдийг баривчилсан бөгөөд түүнийг эмнэлэгт байцаасан байна. Тэр сэтгэцийн ноцтой гажигтайг Английн цагдаагийн байгууллага нотолжээ.
Гэхдээ гэмт этгээд сэтгэл мэдрэлийн өвчтэй байж болох ч, тэрээр террорын ямар нэг нууц бүлэглэлтэй холбоотой байж болохыг огт үгүйсгэхгүй байна. Тэр интернэтээс радикал үзэлтнүүдийн нийтэлсэн зүйлсийг уншаад, тэдний нөлөөнд орсон байж болох талтай юм байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ