Ханхүү Филипп эмнэлэгт хэвтжээ

Эдинбургийн хунтайж Филипп эмэнэлэгт хэвтэж шаардлагатай шинжилгээг хийлгэх хэрэгтэй болсон хэмээн Букингемийн ордноос дамжууллаа. Тэрбээр Лондонд орших “Хатан хаан Элизабетийн нэрэмжит эмнэлэгт хэвтэхээр болж байгаа ажээ. Хамгийн багадаа гэхэд хоёр долоо хоног эмчилгээ сувилаа хийлгэх гэнэ. Эмчилгээний үеэр хагалгаа хийлгэж ч болзошгүй хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Ханхүү Филипп энэ сарын 10–нд 92 нас хүрч байгаа. Энэ удаагийн эмчилгээ нь ойрын хугацаанд эмнэлэгт хэвтэж байгаа хоёр дахь удаа нь болж байна. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр сүй тавьсныхаа 60 жилийн ойг тэмдэглэсэн. Магадгүй энэ үеэр ядарснаасаа болж бие нь чилээрхсэн хэмээн эмч нар хэлж байна. Гэхдээ түүний эмчлэгч эмч нар ханхүүгийн эрүүл мэндийг маш сайн гэж байгаа бөгөөд 92 настай хүн гэхэд ой ухаан нь тун сайн байгаа гэжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ