Амь насанд нь халдах гэсний дараа Плотницкий үг хэлэв

Игорь Плотницкий
Өөрийгөө дангаар тунхагласан БН Луганск Ард Улсын тэргүүн Игорь Плотницкий амь насанд нь халдах гэж оролдсоны дараа үг хэлжээ. Бичлэгийг түүний албан ёсны сайтад байршуулсан байна. Энэ хэрэг явдлын буруутан нь Украины эрх баригчид бөгөөд тэдний цаана америкчууд байгаа гэж тэр хэлжээ.
“Оршин суугчдыг тайван байгаарай гэж би хүсч байна. Би амьд, эрүүл саруул байгаа. Миний эрүүл мэндийг муу байгаа мэтээр ярьж буй нь украины талын хамсаатнуудын өдөөн хатгалга юм” гэж тэр тэмдэглэсэн байна.
“Дайн дуусаагүй, Украины засгийн газрын ард АНУ-ын тусгай албад, Украины болон нийт дэлхийн байдлыг хурцатгахыг санаархаж буй тэр хүмүүс байгаа” гэж БН Луганск Ард Улсын тэргүүн онцлон дурджээ.
Надтай, миний амь настай холбоотой хэрэг явдал цаашид ямар ч байдлаар өрнөлөө гэсэн, америкийн тусгай албадын тэр хамсаатнуудын тухай мэдээллийг ОХУ-ын ерөнхийлөгч юмуу Оросын аюулаас хамгаалах албаны захиралд илтгэх болно” гэж Плотницкий хэлжээ.
Наймдугаар сарын 6-ны өглөө Луганскт Плотницкийн машин дэлбэрэлтэд өртсөн байна. Энэ үед тэр хамгаалалтын албаныхан болон жолоочийн хамт машиндаа байжээ. Тус бүгд найрамдах улсын Аюулаас хамгаалах яамны мэдээлснээр, дэлбэрэлт гэрлэн дохионы баганын өмнөх цахилгааны тулгуур дээр болсон байна.
Хэд хэдэн хүн шархдаж, Плотницкий мэс засал хийлгэсэн бөгөөд одоо түүний биеийн байдал нь тогтвортой байгаа ажээ.
Плотницкийн амь насанд халдах оролдлогод Украины аюулаас хамгаалах албаны хорлон сүйтгэгчид хамаатай гэж БН Луганск Ард Улсын хүчний байгууллагынхан үзэж байна. Украины тал энэ хэрэгт холбогдолгүй гэж Киевийн эрх баригчид мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ