Эрдоган ухаарав: Путин бол найз, харин европчууд толгой эргүүлж байна

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган оросын төрийн тэргүүн Владимир Путинийг өөрийн анд хэмээн нэрлээд, хоёр орны хэлэлцээ тэдгээрийн харилцаанд шинэ хуудас нээнэ гэж мэдэгдэв.
Тэр Орост хийх айлчлалаа түүхэн айлчлал болно гээд, Орос, Турк хоёр их зүйл хийх хэрэгтэй болно гэж хэлсэн байна.
Эрдоган телевизийн “Россия 24” сувагт ярилцлага өгөхдөө, Оросын оролцоогүйгээр Сирийн хямралыг зохицуулах аргагүй гэж онцлон тэмдэглэжээ. Европын тухайд гэвэл, “Европын Холбоо 53 жилийн турш толгой эргүүлж байна” гэж тэр хэлсэн байна.
Сирид Су-24 нисэх онгоцыг сөнөөсний дараа орос-туркийн харилцаа сүрхий муудсан билээ. Удтал тунгаан бодсоны эцэст Эрдоган Путин болон оросын иргэдээс яалт ч үгүй уучлал эрж, алагдсан нисэгчийн гэр бүл нөхөн төлбөр авахаас татгалзсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ