Туркийн ерөнхий сайд эсэргүүцлийн жагсаалаа зогсоохыг уриаллаа

Туркийн Ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган баасан гарагийн шөнө Хойд Африкийн орнуудаар хийсэн айлчлалаасаа эргэж ирэнгүүтээ эсэргүүцлээ зогсоохыг уриалжээ. Тэрбээр Стамбулын нисэх онгоцны буудал дээрээс түүнийг угтаж авахаар цугларсан олонд хандаж, шууд үг хэлсэн байна. Реджеп Тайип Эрдоган жагсагчдыг Засгийн газрын эсрэг үйлдлээ зогсоохыг уриалаад, тэдний энэхүү үйлдэл хууль зөрчиж байгааг онцолжээ.
Гэвч Стамбул хотын Таксим талбай дээр дахиад л олон мянган хүн цугларч, Ерөнхий сайдаа огцрохыг шаардсан байна. Турк Улсад эмх замбараагүй байдал үүссэнээс хойш дөрвөн хүн амь үрэгдэж, олон мянган хүн хэлмэгдээд байна. Эргэн сануулахад, Стамбулд хэдэн өдрийн турш эсэргүүцлийн хөдөлгөөн болж байгаа. Хотын оршин суугчид Стамбулын захиргаанаас Гези паркийн модыг огтлох шийдвэр гарсныг эсэргүүцсэн.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ