Флорида муж хар салхинд дайрууллаа

АНУ-ын зүүн хэсэгт үүссэн Андреа хар шуурга Флорида мужийг дайрч нэлээд хохирол учрууллаа. Өчигдөр Флорида болон Виржини мужийн өмнө хэсгийн далайн эргийн хотуудад их хэмжээний үер, хөрсний нуралт үүсгэсэн байна.
Америкийн цаг уурын агентлагаас мэдээлж буйгаар ирэх амралтын өдрүүдэд Андреа хар шуурганд тус улсын зүүн өмнөд хэсгийн 13 муж их бага хэмжээгээр өртөх гэнэ. Түүнчлэн хар шуурганы улмаас дээрх мужуудад дунджаар 25-152 мм хэмжээний хур тунадас орох аж. АНУ-ын хар салхи судлалын төвөөс мэдээлснээр Андреа хар шуурганы салхины хүч хамгийн ихдээ 80 км/цаг хүрсэн байна.Шуурганы бүс дэх мужийн албаныхны зүгээс гамшгийн бүсээс оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч эхэлжээ. Одоогоор хар шуурга АНУ-ын зүүн өмнөд хэсгээс зүүн хойд зүгийг чиглэж байгаа хэмээн ВВС дамжуулж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ