Наймдугаар сарын 12 – Олон улсын залуучуудын өдөр

1998 оны наймдугаар сарын 12-нд Лиссабон хотод болсон Залуучуудын хэрэг эрхэлсэн сайд нарын дэлхийн бага хурлын саналаар 1999 оны 12 дугаар сарын 12-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей олон улсын залуучуудын өдрийг (International Youth Day) бий болгосон юм.Олон улсын залуучуудын өдрийг анх 2000 оны наймдугаар сарын 12-нд тэмдэглэсэн байна. 1995 онд Ерөнхий Ассамблейн баталсан 2000 он хүртэл болон дараачийн үед залуучуудад хамаатай үйл ажиллагааны дэлхийн хөтөлбөрийн тухай тэдний мэдээллийг сайжруулах зорилгоор энэ өдрийг дэмжсэн мэдээлэл-суртал нэвтрүүлгийн арга хэмжээ зохион байгуулж байхыг бага хурлаас зөвлөмж болгожээ.

Үүний зэрэгцээ залуучууд дэлхийн ажиллах хүчний дөрөвний нэгийг эзэлж, тэдний тал нь ажилгүй байгаа юм. Хөдөлмөрийн зах зээл мэргэшил сайтай мэргэжилтнүүдээсбусадзалуучуудын хувьд сайхан төлөв ирээдүй бүхий ажлаар тогтвортой хангах бэрхшээлтэй тулгарч байна.

Өнөөдөр дэлхийд 25 хүртлэх насны бараг гурван тэрбум оршин суугчбайгаа юм.Тэднээс 500 сая гаруй нь ядуу зүдүү нөхцөлд аж төрж байна.100 сая гаруй хүүхэд сургууль завсардаж, ядуу зүдүүгээс болоод өдөр бүр 30 мянга орчим хүүхэд нас барж байна.Жил бүр долоон мянган залуу хүн ДОХ-ын халдвар авч байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаүе үеийнхэн харилцан хамааралтайг хүлээн зөвшөөрч,янз бүрийн насныхны асуудлыг хамтдаа шийдвэрлэж,элдэв асуудал, эрсдэл, эдгээрийг шийдвэрлэх арга замын тухай залуучуудын мэдээллийг сайжруулахыг олон улсын хамтын нийгэмд уриалсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ