Владимир Путин тамгын газрынхаа тэргүүнийг солив

Владимир Путин Оросын ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүнээр Антон Вайног томилов гэж төрийн тэргүүний хэвлэлийн албанаас мэдээлжээ. Үүнээс өмнө Вайно ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүний орлогчийн албан тушаал хашиж байсан юм. Тийнхүү тэр өөрийн дарга Сергей Ивановын оронд энэ албан тушаалд томилогдсон байна.
Харин Владимир Путин Сергей Ивановыг ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүний албан тушаалаас чөлөөлжээ. Тэрээр Оросын ерөнхийлөгчийн байгаль хамгаалах үйл ажиллагаа, экологи, тээврийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчөөр томилогдсон байна.
Владимир Путиний мэдэгдсэнээр, Сергей Иванов өөр ажилд шилжихийг өөрөө хүсчээ. Ивановын үйл ажиллагаанд сэтгэл дүүрэн байгаагаа ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна.
Сергей Иванов, Владимир Путин, Антон Вайно
Антон Вайно 1972 онд Таллин хотод төржээ. Тэр Москвагийн Оросын ГХЯ-ны олон улсын харилцааны их сургууль дүүргэсэн байна. Японд Оросын элчин сайдын яаманд , дараа ньОросын ГХЯ-ны Азийн хоёрдугаар газарт ажиллаж байжээ. 2002 оноос Вайноерөнхийлөгчийн ёслолын албаныгазарт ажиллаж байсан байна. 2007 онд тэр засгийн газрын тамгын газрын удирдагчийн орлогчоор томилогджээ. 2012 оны тавдугаар сарын 21-нээс Вайно оросын ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүний орлогчоор ажиллаж байсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ