АНУ “ИУ” бүлэглэлийн салбарын толгойлогч алагдсаныг нотлов

АНУ “Исламын улс” (ИУ) бүлэглэлийн афган-пакистаны салбарын толгойлогчийг устгасныг нотолжээ. Өмнөд нутгийн Нангархар мужид америк, афганы тусгай зориулалтын хүчнийхэн хамтарсан ажиллагааны үеэр Хафиз Сайед Хан нисэгчгүй төхөөрөмжөөр цохилт өгөх явцад алагдсан байна.
Хан Иран, Төв Ази, Пакистан болон Афганистаныг багтаадаг “Харосан дахь лалын улсыг” толгойлж байжээ. Тэрээр АНУ-ын цэргийн албан хаагчид, түүнчлэн эвслийн хүчинд халдах ажиллагаанд биечлэн оролцож байсан байна. Тэр афганы хүн амын эсрэг хэд хэдэн удаа террорын ажиллагаа үйлдсэнийг ТАСС агентлаг уламжилжээ.
Террорист 2016 оны долдугаар сарын 26-нд алагдсаныг АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Гордон Троубриж тодруулан тайлбарласан байна. Ханыг устгасан нь тус бүлэглэлийн шинэ гишүүн элсүүлэх боломжийг багасгаж, Афганистан болон нийт бүс нутагт террорын үйл ажиллагаа явуулахад нь саад болно гэж Пентагон үзэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ