Чингисийн талбайг Сүхбаатарын талбай гэж нэрлэх шийдвэр гаргажээ

НИТХ-ын тэргүүлэгчдийн 2013 оны долдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Сүхбаатарын талбайг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай болгох шийдвэрийг гаргасан билээ.
Харин Д.Сүхбаатарын гучинцар З.Хайдар тэргүүтэй иргэд уг шийдвэрийг эсэргүүцэн НИТХ-ын тэргүүлэгчдийн дээрх шийдвэрийг хууль бус хэмээн үзэж шүүхэд хандсан байдаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2015 оны 12 дугаар сард Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай хэмээн нэрлэсэн НИТХ-ын тогтоолыг хууль зөрчсөн гэж үзсэн байна.
Мөн өнөөдөр болсон шүүх хурлаас Улаанбаатарын төв талбайн нэрийг Д.Сүхбаатарын талбай хэмээн нэрлэх шийдвэр гаргажээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ