Аварга могойтой “ханилсан” Ц.Өсөхжаргалыг өөртөө урвуулсан азтай бүсгүй

“Circus of Mongolia Khadgaa” циркийн агаарын гимнастикийн жүжигчин Ц.Өсөхжаргал урлагийн ажлынхаа хажуугаар “Харти” фитнес клубын иогийн багшаар ажилладаг нэгэн. “Арко” хэмээх хоёр метр гаруй урттай аварга могойгоор үзэгчдийн сонирхлыг ихэд татаж буй тэрбээр Турк найзаасаа могой сургах ховор эрдмийг өвлөн авсан гэлцдэг.

Түүний найз нь анх сургаж байсан могойгоо орхиод харь оронд одсон учраас Туркийн циркийн захирал эзэн уг могойтой хамгийн ойр дотно байдаг жүжигчин Өсөхөөг гуйж, хэсэг хугацаанд нутгийнхаа циркт ажиллуулсан юм билээ. Тэрбээр эх орондоо ирэхдээ “Арко” могойгоо худалдан авч, циркийн зориулалтаар сургасан гэдэг.

Тэгвэл үзэгч олонд чамгүй танигдсан авьяаслаг жүжигчин маань хайртай эхнэрийнхээ талаар анх удаа “танилцуулсан” нь энэ. Гадаадад хамтдаа амарч зугаалан буй тун сонирхолтой зургуудаа цахим ертөнцөд дэлгэсэн мань эр гэргийгээ “Миний аз жаргал, гэрэл гэгээ минь” хэмээн ихэд хайрлаж халамжилдаг тухай ойр дотныхон нь ярьдаг юм билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ