Хойд Солонгос иргэддээ нохойн мах идэхийг уриалав

Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нохой мах бол хамгийн шим тэжээл сайтай, тахиа, гахай, үхрийн махнаас хамгийн сайн ньхэмээн сурталчлах болжээ. Ходоод, дотор эрхтэнд сайн нохойн махыг илүү амт шимттэй болгохын тулд үхтэл нь зодож хөнөөхийг зөвлөсөн мэдээлэл ч хэвлэлээр гарсан байна. Солонгосын төв телевизээр ч нийслэлдээ шинээр нээгдсэн нохойн махан хоолтой зоогийн газрыг сурталчилж, өвөрмөц амттай хоолоороо амжилтад хүрч байна хэмээн магтжээ. Харин энэ бүхэн өлсгөлөнд нэрвэгдсэн ард иргэдээ илүү хялбар замаар хоол хүнсээр хангах гэсэн арга гэж гадны хэвлэлүүд бичиж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ