Н.Энхбаяр О.Баасанхүүг алдахгүйг хичээх хэрэгтэй
“МАХН-ын удирдлагууд хариуцлага хүлээх учиртай. Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс огцрох ёстой” хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдсэн. Түүнийэл мэдэгдэл олон хүнийг алга ташуулж буй.Гэр бүлийн нам гэж хэлж болохуйц эл намд шинэчлэл үгүйлэгдэж буй талаар гишүүд нь ярьдаг ч ил гаргаж хэлсэн нь ганц О.Баасанхүү.
Магадгүй эл мэдэгдлийн дараа намын даргад О.Баасанхүүг үтэр түргэн замаасаа зайлуулах бодол орж ирсэн биз ээ.Гэвч Н.Энхбаярт түүнээс өөр түшиж тулах хүн байхгүй л болов уу. Өс санаж түлхлээ гэхэд МАХН оршин тогтнож буйг тунхаглах УИХ дахь суудлаа алдана.Тиймээс Н.Энхбаяр өнөөдөртөө баруун гараараа зүүн гараа атгаад аль болох О.Баасанхүүг улс төрийн бусад хүчинд алдчихгүйг хичээх нь лавтай.
Тэгээд ч мань эр “Надад сайдын суудал амласан нам бий” гэсэн удаатай. УИХ-д суудалгүй, нөмөрт нь хоргодох хүнгүй болбол Н.Энхбаяр ч, МАХН ч будаа болно.
Тиймээс урт шар дээлт маань нэг удаадаа МАХН-аа О.Баасанхүүгийн мэдэлд өгчихөд гэмгүй санагдах юм. О.Баасанхүү улстөрчийн хувьд намынхаа дарга шиг гурван нүүдлийн цаадах өргийг харж чадахгүй тул ар талд нь суугаад чиглүүлээд байж болохгүй нь юу билээ. Өнөө цагийн МАХН-ын даргын сэтэр Баян- Өлгий аймгийн захын сумын багийн даргын сэнтийтэй нэгэн зиндааных болсон бус уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ