Автомашин замын хажуу руу унаж нэг хүн амиа алджээ

Булган аймгийн Булган сумын Жаргалант багийн /аймгийн төвөөс баруун хойд зүгт 7 км/-т Булган аймгаас Орхон аймгийн чиглэлд явж байсан “Пруис-20” загварын автомашин замын хажуу руу унажээ. Ослын улмаас 1 хүн төмөр хийцэд хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу энэ сарын 15-ны өдрийн 17:25 цагт /17:30 цагт/ хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх салбарын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Х /30 настай, эрэгтэй/ газар дээрээ нас барж, иргэн П /36 настай, эрэгтэй/-гийн биеийн байдал хүнд гэмтсэн байдалтай байсныг Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгч хэргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ