Өнөөдөр зарим газраар бороо орно

Өнөөдөр зарим газраар бороо орно.
2016 оны 08 дугаар сарын 17-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, говийн бүс нутгаар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 21-23 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт:14 градус дулаан, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой бйана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ