Булган аймгийн Бугат суманд газар хөдөлжээ

Булган аймгийн Бугат сумын төвөөс хойд зүгт 17 км-т өчигдөр буюу энэ сарын 16-ны өдрийн 12:25 цагт /У-103035/00//, Ө-48095/00/// 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Бугат сумын Хан жаргалант багийн Засаг дарга Х.Эрдэнэбаяраас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ