Үйлдвэрийн усанд живж амиа алджээ

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, “HДTM” ХХК-ийн Төмрийн үйлдвэрийн хөргөлтийн байгууламж дахь усанд хүн живсэн гэсэн дуудлага энэ сарын 16-ны өдрийн 14:13 цагт иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 3 автомашин, Нийслэлийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, нийт 20 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тус компанийн ажилтан А /20 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Мөн тус дүүргийн 1 дүгээр хороо, “Тэнгэрийн энерги” амралтын газрын урд “Туул” голд хүн осолдсон гэсэн дуудлага өчигдөр 17:03 цагт ирсэн байна. Тухайн дуудлагыг хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч, 1 автомашин, Нийслэлийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, нийт 12 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайж байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ