“Кожеговь” 11 талбайд ураны хайгуул хийнэ
Францын “Арева” группийн охин компани болох “Кожеговь” компани Сүхбаатар аймгийн зургаан сумын 11 хэсэгт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийхээр болжээ. Уг зөвшөөрлийг МХЕГ-аас өнгөрсөн долдугаар сарын 19-ний өдөр олгосон бөгөөд Цөмийн энергийн тухай хуулийн 34.1 дүгээр заалтад нийцүүлэн олгосон гэжээ.
Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийгдэх нэр бүхий 11 талбай нь Асгат, Дарьганга, Эрдэнэцагаан, Онгон, Наран, Баяндэлгэр сумдын нутгийг хамарч байгаа юм байна.
Цөмийн энергийн тухай хуулийн 34.1 дүгээр заалтад “Улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөлгүйгээр цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, экспортлох, импортлох, тээвэрлэх, цацраг идэвхт хаягдлыг булшлах, цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээхийг хориглоно” гэж заажээ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ