НҮБ-ын цагдаагаар үүрэг гүйцэтгэх алба хаагчиддаа хүндэтгэл үзүүллээ

Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур муж дахь НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаа /UNAMID/ нь Бүгд Найрамдах Судан Улсын Засгийн газар болон зэвсэгт бүлэглэлийн хоорондох зэвсэгт мөргөлдөөнийг таслан зогсоох зорилгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн VII тогтоолын дагуу 2007 оноос эхэлсэн. Монгол улсын цагдаагийн байгууллагаас цагдаагийн дэд хурандаа В.Отгонбаяр, Д.Энхжаргал нар нь энэхүү НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд ажиллах юм.
Мөн БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэв журмын цагдаагаар ажиллаж байгаа Г.Амаржаргал нь Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж байгаа Умард Атлантын гэрээний байгууллага цэргийн хүчний шийдвэртэй дэмжлэг Олон Улсын ажиллагаанд АНУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж, Монгол Улсын Зэвсэгт Хүчний цэргийн IV ээлжинд цагдаагийн байгууллагаас анх удаа НАТО-гийн ажиллагаанд оролцож байгаа юм.
Цагдаагийн Ерөнхий газрын зөвлөлийн гишүүд алба хаагчиддаа хүндэтгэл үзүүлэн амжилт хүслээ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ