Нохойдоо хамаг хөрөнгөө үлдээв


Хятадын зүүн хойд хэсэгт орших Хуйлунзян мужийн оршин суугч Ван Зюньу гэдэг тэтгэврийн хөгшин гэрээслэлээ бичиж үлдээсэн байна. Түүнд өгүүлснээр бол мань хүнийг өөд болсны дараа нохой нь 80 мянган юанийг өв залгамжилж үлдэх юм. Энэ мөнгийг Ван овогт бүх насаараа цуглуулсан гэнэ шүү.

Саяхан энэ өвгөн тэндхийн нэгэн нохдыг асрамжилдаг газар очоод өөрийн бүх хадгаламжийг тэр байгууллагад хандивлах бодолтой байгаагаа мэдэгджээ.

71 настай өвгөн тэр мөнгө өөрийнх нь хайртай Эрфу гэдэг нэртэй нохойд тэтгэмж болно гэж хэлэв. Өвгөн ганц хүүтэй байсан бөгөөд тэр нь зам тээврийн ослоор өөд болжээ. Улмаар эхнэр нь хүндээр өвчилж байгаад нүд аньсан байна. Иймд ханьтай болохыг ихэд хүссэн өвгөн нэгэн гөлгийг гэртээ орогнуулж өсгөсөн гэнэ шүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ