Орост авилга авсан хүнд хүлээлгэх ялыг нэмэгдүүлнэ

Өнөөдөр ОХУын Төрийн Думд Авлигатай тэмцэх, аюулгүй байдлын хорооны тэргүүн Ирина Яроваяавлигын хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатгах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Энэхүү төсөлд тэрбээр авлигын хэргийн тухай ойлголтыг багтааж, жагсаалтыг нь гаргасан байна. Түүнчлэн төсвийн болон төрийн бус сангийн хөрөнгийг үрж шамшигдуулбал хүлээлгэх шийтгэлийн хугацааг нэмэгдүүлэхээр заажээ.
Авлига хээл хахууль авсан, улсын болон сангийн хөрөнгө идсэн нь тогтоогдвол 8-15 жил хүртэл эрх чөлөөг нь хязгаарлахаар Ирина Яровая санал оруулсан байна. Тус улсад авилга хээл хахууль хэрээс хэтэрч байгаа учраас ийнхүү хуулийг чангалах болж байгаа ажээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ