Д.Сумъяагийн бодит амьдралаас сэдэвлэн кино хийж байна
Өөрийгөө ялах эр зоригоос
Өрөөлийг ялах хүч гарна
Зүрх зориг арга самбаатай
Заяаны төрмөл тэнгэр удамтай Монгол охин Д.Сумъяагийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээж буй "Цагаан хадаг" уран сайхны кино тун удахгүй олны хүртээл болох гэж байна.
Тус киног "Hulegu Pictures” кино компани “Монголын жүдо бөхийн холбоо” уран бүтээлчид хийж байгаа бөгөөд Ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, гол дүрд жүжигчин Т.Жинжмаа, орлон тоглогчоор жүдо бөхийн тамирчин Ц.Алтанзул нар ажиллаж байгаа ажээ.
Дашрамд дуулгахад, Монголын баг тамирчдын медалийн салхийг хагалж, жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа тэргүүтэй бөхчүүд энэ сарын 19-нд буюу нөгөөдөр эх орондоо ирэх юм байна.
М.Эгшиглэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ