Шаргал үст Хишгээ дуучин Э.Мишээлийг нууцхан “хайрлаж” явсан уу

"Universe best songs” наадмын оролцогч дундаас хамгийн халуухан сонголт хийж, дэлгэцийн бүтээлд нүцгэн дүрээ мөнхөлсөн дуучин С.Хишигжаргал анхны бие даасан цомгоо өлгийдөж аваад удаагүй байгаа. Эрчүүдийн харцыг булаасан сайхан бүсгүй гэгддэг тэрбээр нэгэн ярилцлагадаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг “Сайн ах” хэмээн ярьснаар багагүй хэл аманд өртөж байлаа.

Улмаар хээнцэр гоёл, чанартай уран бүтээлийн төлөө баруун солгойгүй мөнгө цацдаг гэх түүний эл байдлыг энэ мэт сайд дарга нарын хайр ивээлтэй холбож тайлбарлах хүмүүс ч цөөнгүй гарч ирсэн. Юутай ч, дуучин бүсгүй маань өдийг хүртэл ганц бие яваа төдийгүй “Сайн дүү” гэх шинэхэн хоч зүүгээд урлагийн ертөнцөд амжилттай хөл тавиад байгаа.

Харин тэрбээр саяхны нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо "Universe best songs” наадмын шилдэг оролцогчдын нэг болох дуучин Э.Мишээлийг хэдэн жилийн өмнөөс харж явсан тухайгаа дэлгээд амжив. Үүний цаад шалтгаан нь царайлаг, авьяаслаг дуучин залуутай хамтарч уран бүтээл хийх төлөвлөгөө байсан юм байх. Энэ “мөрөөдлөө” ч саяхан биелүүлж, дуучин Э.Мишээлтэй хамтарч дуулсан уран бүтээлээ сонсогч фэнүүддээ хүргэсэн. Шаргал үст сайхан бүсгүйн нууцхан “хайрын” эзэн болсон Э.Мишээл нь өдгөө жүжигчин О.Цэнгэлтэй үерхэж буй төдийгүй сүйн бөгж солилцоод удаагүй байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ