Өнөөдөр болох зарим үйл явдлууд

ЭМЯ-нд болж буй Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал олон улсын чуулган 09.00 цагаас эхэлнэ.
- Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд хүүхэд шинээр элсүүлэх ажлыг оновчтой зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих Ажлын хэсгээс 11.00 цагаас НЗДТГ-ын А танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Цэцэрлэгийн 2016-2017 оны хичээлийн жилийн бүртгэл элсэлт”-ийг зохион байгуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.11:00 цагаас НЗДТГ-ын А танхимд болно.
- "Улс төрийн намын шинэчлэл, шийдэл" хэлэлцүүлэг СЕХ-ын дугуй зааланд 14.00 цагаас болно.
- Монголын цэргүүд ажиллагааны газар орныг зориход бэлэн боллоо. Афганистан улсад явагдаж байгаа "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаа болон Суданд улсад явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багуудын бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа ЗХЖШ-ын жагсаалын талбайд 11.20 цагт болно.
- "Монголчууд" цувралын IV боть болох XII-XVII зууны түүхийг өгүүлэх дөрөвдүгээр боть нь “Монголчууд: Дэлхийг эрхшээсэн морьтон дайчдын гүрэн” хэмээх нэртэйгээр гарч буй бөгөөд номын нээлтийг 16:00 цагт Shangri La Mall-ын 3 давхарт Интерном номын дэлгүүрийн шинэ салбарын нээлттэй хамтатган хийгдэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ