Шилжилт хөдөлгөөнийг маргаашнаас зогсооно

Орон нутгийн сонгууль 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болно. Хуулийн дагуу шилжилт хөдөлгөөнийг сонгууль болохоос 60 хоногийн өмнө зогсоодог. Иймээс маргааш буюу 2016 оны наймдугаар сарын 19-нд дээрх үйл ажиллагааг зогсоох бөгөөд иргэд шилжилт хөдөлгөөний бүртгэлээ цаг алдалгүй бүртгүүлэх шаардлагатай. Шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийлгэхдээ харьяа дүүрэг, сумдын улсын бүртгэгч нарт бүртгүүлэх юм.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ