Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд тулгамдсан асуудал боллоо

“Монгол эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” сэдэвтсургалт, “Ази номхон далайн бүсийн орнуудын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, насжилт” 8-р чуулганыг Монгол улс Улаанбаатар хотноо энэ сарын 18,19-ны өдрүүдэд зохион байгуулж байгаатай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.Тус хэвлэлийн хуралд НЭМХ-ийн ЭМДССАЗТ-ийн дарга Ж.Энхзул, Монголын бэлгийн анагаах ухааны нийгэмлэгийн тэргүүн Н.Нансалмаа, ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн ахлах зохицуулагч Др Вүүжин Лью, Геронтологийн үндэсний төвийн захирал Д.Отгонбаатар нар оролцож эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын талаар болон чуулганы талаархи мэдээллийг өгсөн юм.Монгол улсад эрэгтэйчүүдийн нас баралтын түвшинг эмэгтэйчүүдтэй харьцуулахад нийгэм, биологи, сэтгэл зүйн онцлог, уламжлалболон хүүхэд, өсвөр үе, идэр насандаа хэвшүүлсэн амьдралын хэв маяг, зан үйлтэй холбоотойгоор өндөр байна.Тухайлбал 2015 оны Эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтээс харахад:vЭрэгтэйчүүдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд:(10000 хүн амд) Амьсгалын тогтолцооны өвчин-1519.4 Хоол боловсруулах тогтолцооны өвчин-903.6 Шээс, бэлгийн тогтолцооны өвчин-367.8 Зүрх, судасны тогтолцооны өвчин-735.5 Гэмтэл, хордлого ба гадны шалтгаант бусад эмгэгvЭрэгтэйчүүдийн нас баралтынтэргүүлэх шалтгаанд:(10000 хүн амд) Зүрх, судасны тогтолцооны өвчин-22.1 Хавдар-15.5 (элэг, ходоод, уушги, гуурсан хоолой, бүдүүн шулуун гэдэс) Гэмтэл, хордлого ба гадны шалтгаант бусад эмгэг-15.2 Хоол боловсруулах тогтолцооны өвчин-4.8 Амьсгалын тогтолцооны өвчин-2.4 орж байна.Хүн амын нас баралтын түвшин 10000 эрэгтэй хүн амд 68.71, 10000 эмэгтэй хүн амд 43.23 ногдож байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.8, эрэгтэйчүүдийн хувьд 66.0, зөрүү нь 9.8 байгаа нь(дэлхийн дундаж түвшнээс 2.5 дахин их зөрүүтэй ) зүй ёсоор анхаарал татаж байна.
Энэхүү чуулганаар Эрүүл мэндийн сайдын 84 тоот тушаалаар батлагдсан “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих стратеги”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, халдварт болон халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлээс үүдэлтэй өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эмчлэх чиглэлээр салбаруудын хийж гүйцэтгэж байгаа ажилтай танилцахын зэрэгцээ БНСУ, БНХАУ, ХБНГУлсын эмч, эрдэмтэн, профессор эмч нарын илтгэлийг сонсч энэ чиглэлээр гарсан сүүлийн үеийн шинэ мэдээ, мэдээллээс хуваалцах, харилцан суралцах боломж бүрдэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ