ЕБС-ийн шинэчлэгдсэн хамран сургах тойрог

Монгол Улсын боловсролын чанар, хүртээмж өнөөг хүртэл хангалтгүй хэвээр байна. Уг нь жил бүр сургууль, цэцэрлэг шинээр баригдаж, олон талт арга хэмжээ авч ажиллаж, хүн амын өсөлтийг аль болох гүйцэхийг хичээсээр л байна. Тухайлбал, 2016-2017 оны хичээлийн жилд ЕБС-ийн хамран сургах тойргийг Нийслэлийн Боловсролын газрын даргын А/41 тушаалаар шинэчлэн батлаад байгаа юм.

Шинэ хичээлийн жил эхлэхэд цөөн хоног үлдсэн, мөн сургуулиудын элсэлтийн бүртгэл эхлэх гэж байгаатай холбогдуулан иргэдэд нийслэлийн төрийн өмчийн сургуулиудын хамран сургах тойргийн мэдээллийг хүргэж байна.

Энэхүү батлагдсан тойргийн дагуу хүүхэд, багачууд харьяаллын сургуульдаа суралцах юм.

Тойргийн мэдээллийг эндээс татна уу.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ