Цэцэрлэгт шинээр элсүүлэх хүүхдийн орон тоо

Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлийг наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд ажлын цагаар зохион байгуулна. Бүртгэхдээ "Элсэлтийн тасалбар" тараах бөгөөд тасалбараараа наймдугаар сарын 26-ны өдөр сугалаа явуулах гэнэ. Ингэснээр эцэг, эхчүүд завтай цагтаа ирж бүртгүүлээд, нэг өдөр цуглаад хүүхдээ цэцэрлэгт оруулах боломжтой болох юм. Энэ жил 2014 онд төрсөн хоёр настай хүүхдийг шинээр элсүүлэх юм.Харин өнгөрсөн хичээлийн жилд орсон хүүхдийг цэцэрлэг бүр үргэлжлүүлэн суралцуулах юм.
2016-2017 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг хавсралтаар батлаад буй. Энэхүү хавсралтыг дараах линкээс харна уу НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГ ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ 2016.pdf
Мөн энэ хичээлийн жилд нийслэлд 31 цэцэрлэгийн шинэ болон өргөтгөлийн барилга ашиглалтад орж, орны тоо 3990-ээр, төрийн бус өмчийн 44 цэцэрлэгт 2225-аар буюу 6115 хүүхдээр нэмэгдэх юм байна. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийн тоо /урьдчилсан байдлаар, дүүрэг, цэцэрлэгээр/-г Нийслэлийн боловсролын газраас гаргалаа. Шинээр элсүүлэх хүүхдийн орон тоог ТАТАХхэсгээс үзнэ үү.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ