АНУ-ын коллежид буутай этгээд зургаан хүнийг хөнөөжээ

АНУ-ын Санта Моникагийн коллежийн хотхонд буутай этгээд гал нээж зургаан хүний аминд хүрсэн байна.Түүнчлэн хэд хэдэн хүн шархадсан хэмээн Калифорни мужийн цагдаагийн газраас мэдээллээ.

Цагдаа нарын мэдээлж буйгаар буун дуу коллежийн төгсгөлд номын сангийн ойролцоох байшингийн дэргэдээс гарсан гэв. Гэмт хэрэгтэн байшин дотор хоёр хүнийг хөнөөж, харин бусад дөрвөн хүнийг сургуулийн кампус дотор явж байхад нь буудан хөнөөсөн байна. Амь насаа алдсан хүмүүс тус коллежийн оюутнууд байжээ.

Хэргийг нүдээр үзсэн гэрчүүдийн ярьж буйгаар буутай этгээд 20 орчим удаа гал нээсэн гэнэ. Буутай этгээд хар өнгийн хувсцас өмссөн, дунд зэрэг өндөртэй нэгэн байжээ. Одоогоор түүний хэн болохыг хараахан тогтоож амжаагүй байгаа хэмээн цагдаа нар мэдээлж байна. Харин энэ үеэр Ерөнхийлөгч Барак Обама Калифорни мужид айлчилж байсан юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ