Хятадад автобус дэлбэрч 47 хүн амь үрэгджээ

Хятадын зүүн өмнөд нутгийн Шиамэн хотод нэгэн автобус дэлбэрч 47 хүн амь насаа алджээ. Цагдаа нар энэ хэргийг энгийн нэгэн осол байсан гэж үзэхгүй байгаа аж. Ослын үеэр мөн 30 хүн нэлээд хүнд шархадсан байна. Шиамэн хот бол Хятад Тайванийг холбодог томоохон боомт юм.
Цагдаа нар хэргийн газраас бензин агуулсан савны үлдэгдэл олсон байна. Гэтэл уг автобус дизель түлшээр ажилладаг. Тиймээс энэ хэн нэгний санаатай үлдсэн хэрэг байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Хотын төв орчимд болсон энэхүү дэлбэрэлт нь тус мужийн хувьд анх удаа ийм томоохон дэлбэрэлт болж олон хүн амь насаа алдсан тохиолдол болж байгаа юм. Дэлбэрэлт орон нутгийн цагаар оройн 18.30 цагийн үед болсон юм. Дэлбэрсэн автобус нийтийн тээвийн үйлчилгээний автобус байсан аж.
Үүнээс өмнө 2009 онд амиа золиослогч этгээд автобус дэлбэрч 26 хүн амь насаа алдаж байжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ