Барак Обама, Си Жинпин нар уулзаж байна

АНУ-ын Ерөнхийлөг Барак Обама болон Хятадын дарга Си Жинпин нарын уулзалт Калифорни мужид эхэллээ. Тэдний уулзалт хоёр өдрийн турш Палм-Спрингс хотын захад орших Саннилэнд эдлэнд болно.

Олон улсын зүгээс дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын төрийн тэргүүний уулзалтад ихээхэн анхаарал хандуулж байгаа. Уулзалтын хүрээнд цахим танэ хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Хятадын дарга Си Жинпин АНУ-д гэргий Пэн Лиюанийн хамт иржээ. Эх сурвалжийн мэдээлснээр хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалтыг тохиолдуулан АНУ-ын эрх баригчид болон хүний эрхийн тэмцэгч нарын зүгээс Барак Обамад хандан Хятадын шоронд хоригдож буй Нобелийн шагналтан Лю Сяобо тэгүүтэй 16 улс төрийн хоригдлыг суллах талаар ярилцахыг мөн санал болгоод байгаа гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ