АНУ: 104 зорчигчтой нисэх онгоцны хөдөлгүүр агаарт дэлбэрчээ

АНУ-д нислэгийн үед нисэх онгоцны хөдөлгүүр дэлбэрсэн байна. Нисэх онгоц Шинэ Орлеанаас Орландо хот руу нислэг үйлдэж байжээ. Нисэх онгоцонд 104 хүн сууж явсан байна. Гэнэт чанга гэгчийн тас хийх чимээ гарч, дараа нь зорчигчдыг харсаар байхад хөдөлгүүрийн зарим эд анги салж унаж эхэлсэн байна.
Хөлгийн дарга хамгийн ойрын нисэх буудалд яаралтай суулт хийхээр шийдвэрлэжээ. Тийнхүү бүх зүйл аюулгүй, эсэн мэнд өнгөрч, нисэх онгоц Пенсакола хотод газардсан байна. Байдал ноцтой байсан ч, хэн ч хэлмэгдээгүйг оросын телевизийн “Россия 24” суваг мэдээлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ