Баавар ах, дүү гурвынхаа тоглолтыг үзжээ

Саяхан үйлдсэн хэргийнхээ төлөө гурван сар баривчлагдах ял авсан Хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар шүүх хурлынхаа өмнө болсон ах, дүү гурвын “Андгай” нэртэй тоглолтыг үзэхээр очсон нь олон хүний хараанд өртлөө.

Түлэгдэж, бов бор болсон царайндаа тааруулан хүрэн өнгийн савхин хүрэм өмсч, саравчтай малгайгаа даран олны дунд сууж, Монголоороо омогшсон Баавар тэрхүү концертыг дуусгалгүй чимээгүйхэн гарч оджээ.

Телевизийн камер, хэвлэл мэдээллийнхний дурангаас холуурхан шиг байж, UB palace-ын тайзны араар очиж, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгээс сургаалийн үг сонсоод гарч оджээ.

Залуу насандаа алдаж, эндсэн уран бүтээлчээ адлаж, муулахаас илүү ойлгуулж сэнхрүүлсэн үгсийг ч давхар Т.Дэлгэрмөрөн, С.Амармандах нар нь хэлж захисан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ