Н.Алтанхуяг: Би Ё.Отгонбаярын эхнэрийн талаар мэдэхгүй

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.ЭрдэнэсолонгыгЗоос банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкаар 2009-2013 оны хооронд 13,9 тэрбум төгрөг, 323 сая ам.долларыгбайршуулан угаасан байж болзошгүй хэмээн үзэж барьж хориод байгаагэж ЦЕГ-аас мэдээлсэн.

Харин Нийслэлийн прокурорын газраасүнийн дүнгийн талаар тодорхой мэдүүлэх боломжгүй хэмээн хэлж байгаа. Энэ мөнгөн дүнг зарим нэгэн хүмүүс эргэлзээтэй хэмээн үзэж байгаа.

Өөрөөр хэлбэл "300 сая төгрөгийгсая доллартайандуурсан юм биш үү. Энэ бол хэлмэгдүүлэлт болж бие муутай хүнийгшоронд аваачаад хийчихсэн байна. Тиймээс өнөөдөр учрыг нь олж өгөөч" гэсэн саналыг Н.Энхболд гишүүн тавьлаа.
Харин үүний хариуд Ерөний сайд Н.Алтанхуяг “Тэрийг нь хэн мэддэг юм. Би мэдэхгүй байна.

Мэддэг хүмүүсийг нь дуудчихгүй юу. Энийгээ асуудаг газраас нь асуу” гэв. Харин Нийслэлийн прокурорын газраас түүнийг дөрвөн банкны 21 дансаар дээрх их хэмжээний мөнгөн гүйлгээг хийсэн талар дөнгөж сая мэдээлсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ