Ангараг гараг руу хийх аяллыг дуурайлгасан туршилт Хавайн аралд дуусав

Ангараг гараг руу хийх жолоодлогот нислэгийн нөхцлийг дуурайлгасан нэг жилийн туршилт Хавайн аралд дуусгасан талаар“Гардиан” сонинд бичжээ.

“HI-SEAS” нэртэй төслийг америкийн агаар мандал, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний газар – НАСА болон Хавайн их сургууль зохион байгуулж, хэрэгжүүлсэн юм. Туршилт 2015 оны наймдугаар сарын 28-нд эхэлж, түүнд зургаан сайн дурынхан буюу сонгон шалгаруулалтаар шилж авсан АНУ, Франц, Германы залуу эрдэмтэд оролцжээ. Олон улсын “багийн” ахлагч нь Монтана муж улсын хөрс судлаач, экологич Кармел Жонсон байлаа. Түүнээс гадна, багийн бүрэлдэхүүнд нисэгч, эмч (тэрээр бас сэтгүүлч) болон архитекторч гэсэн бас гурван америк, түүнчлэн германы физикч, францын астробиологич орсон байна.

Туршилтад оролцогчид унтарсан Мауна-Лоа уулын энгэрт барьсанбөмбөгөр оройтой тусгай битүү цогцолборт гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан байдалд яг нэг жил байжээ. Энэ газар ньУлаан нүдэн гарагийн нөхцөлднэлээд ойролцоо учир түүнийг сонгосон бөгөөд хөрс нь ангарагийнхтай маш төстэй,өвс ургамал бараг байхгүй юм.

Туршилтын болзлын дагуу, түүнд оролцогчдыг зөвхөн өмсгөлтэйгээр л гадааагаарт гаргахыг зөвшөөрч байжээ.

Зохион байгуулагчдын хэлснээр, Ангараг руу анх удаа хүн нисгэхэд бэлтгэх нь уг төслийн зорилго байсан байна. НАСА 2030-аад онд уг нислэгийг хийнэ хэмээн найдаж байгааажээ. Урт хугацааны нислэгийн үед сансрын хөлгийн багийнханд тулгарч болох эмнэлэг, сэтгэл зүйн асуудлыг судлах зорилгыг судлаачдын өмнө тавьсан байна. Тийнхүү үр дүнг шинжээчид нарийн нягт судлах ажээ.

Энэ нь 2013 оноос “HI-SEAS” төслийн хүрээнд Хавайд тусгаарлагдсан орчинд хийж буй туршилтад оролцож байгаа сайн дурынхны дөрөв дэх баг юм. Эхний хоёр багийнхан тэнд дөрвөн сар, гурав дахь нь үүнээс хоёр дахин урт хугацаагаар байсан юм. НАСА дараачийн хоёр туршилтад оролцох сайн дурынхныг сонгох тухай зарлажээ. Энэ хоёр туршилтыг 2017, 2018 онд хийхээр товлосон бөгөөд туршилт бүр найман сар үргэлжлэх юм байна.

Ангараг гараг руу хийх жолоодлогот нислэгийн нөхцлийг дуурайлгасан саяны туршилт нь Москвад болсон “Ангараг-500” олон улсын төслийн гурав дахь шатны дараагийн, цаг хугацааны хувьд хамгийн удаан үргэлжилсэн туршилт юм. Гурав дахь туршилт 2010 оны зургаадугаар сарын 3-нд эхэлж, 2011 оны 11 дүгээр сарын 11-нд дууссан билээ. Туршилтад сайн дураар оролцсон Оросын гурав, европын нэг, Хятадын нэг иргэн гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсаннөхцөлд 17 сар байсан юм. Тэд Улаан нүдэн гараг руу нисч, түүний тойрог замд орж, буугч модулийг буулгаж, Ангарагийн гадаргууд ажиллаж, хөлгийн бүхээгт буцажорж, Дэлхийд эргэн ирж байгааг дуурайлгасан туршилт хийжээ.

Наймдугаар сарын 16-нд НАСА Ангараг гараг руу нисэх роботын загвар бүтээх уралдаан зарласан юм. Түрүүлсэн хүнд нэг сая ам. доллар өгөхөөр амалжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ