Нельсон Мандела дахин эмнэлэгт хэвтжээ

Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн уушигны өвчин сэдэрч дахин эмэнэлэгт хэвжээ. Энэ тухай мэдээллийг тус улсын ерөнхийлөгч Жакоб Зума мэдэгдсэн байна.
Манделагийн биеийн байдал өнөө өглөөнөөс эхэлж тааруухан болж эхэлсэн гэнэ. Түүнийг нийслэл хот дахь Преториа эмнэлэгт хэвтүүлсэн байна. Мандела өөрийн биеийн байдлын тухайд “Бие өвдсөн боловч иймэрхүү байдал өмнө нь тохиолдож байсан учир хэвийн гэж бодож байна” хэмээн хэлжээ. Тэрбээр өдгөө 94 насыг зооглож байгаа бөгөөд олон жилийн турш энэ өвчнөөр шаналж байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард ч мөн тэрбээр уушигны эмчилгээ хийлгэж 10 хоног эмнэлэгт хэвсэн.
Сүүлийн үед түүний охид эцгийнхээ өв хөрөнгийг хувааж авахаар шүүхдэж байгаа нь түүний сэтгэл санаанд нөлөөлж, улмаа бие нь өвдөхөд хүрсэн байж болзошгүй хэмээн эмч нар нь ярьж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ