“ИУ” бүлэглэл Алеппо хотод өөрийн толгойлогчдын нэг алагдсаныг мэдээлжээ

Ройтерс агентлаг хэт даврагч үзэлтнүүдийн мэдээллийн эх сурвалжийг иш татахдаа, террорын “Исламын улс” (ИУ)бүлэглэлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Абу Мухаммад аль-Аднани Cирийн Алеппо хотод алагдсаныг уламжилжээ.
Аднани “Алеоппо хотын эсрэг цэргийн кoмпанит ажлыг няцаах ажиллагааг шалган зааварлах үеэр” алагдсаныг мэдээлж байна.
Аднани 39 настай байсан бөгөөд Сирийн умард нутгийн Бинниш хотод төржээ. АНУ-ын төрийн департаменттүүнийхаана байгаа тухай мэдээлэл өгсөн хүнийг таван саядоллараар шагнана гэж амлажээ. Тэрээрхаана ч тааралдсан буруу номтнуудыг алж хядахыг дэлхийн лалын шашинтнуудад уриалж байсан ИУ бүлэглэлийн албан ёсны төлөөлөгчийн хувиар зард гарсан юм.
Түүнчилэн тэр ИУ-ын цагдаа, тагнуулын байгууллагын үүргийг хавсран гүйцэтгэж, терроризмыг экспортлох ажлыг хариуцдаг“Эмни” гэдэг нэртэй тусгай албыг толгойлж байжээ.
Одоо Алеппо хотын нэг хэсгийг террористуудынзэвсэгт бүлэглэлүүд хянаж байгаа бөгөөд энэ хот Сирийн мөргөлдөөний нэг гол цэг болж байгаа юм. Орос улс сирийн засгийн газартай хамтран Алеппо хотод хүмүүнлэгийн өргөн цараатайажиллагаа явуулж эхлэж байгаагаа долоодугаар сарын сүүлчээр зарласан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ