82 настай өвөө ач охиныхоо хамт коллежид оржээ

Америкийн Техас муж улсын Пало-Альто хотын өндөр настан оршин суугч Рене Нейра болон түүний 18 настай ач охин Мелани Салазар нар нэг коллежид оржээ. Өвөө эдийн засаг, харин охин урлаг судлах аж. Тэднийэнэ шийдвэрийг нутгийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд сонирхсон байна. Рене, Мелани нарыг телевизийн нэвтрүүлэгт урсныг Yahoo! News сайтад мэдээлжээ.
Би өвөөгөөрөө үнэхээр бахархадаг гэж ач охин нь Твиттертээ бичсэний дараа 82 настай тэтгэврийн өвөөгийн ер бусын намтар түүхийг дэлхийн олон орны сэтгүүлчид мэдэж авсан байна.
“Тэр намайг ямар нэг зүйлд өдөөж байдаг! Түүний ажил төрөл бүтэлтэй байвал, минийх мөн адил” гэж охин дурджээ.
“80 нас бол ердөө 40 нас” гэж охины хэлснийг сэтгүүлчдийн нэг дэмжсэн байна.
Рене Нейра коллежоо төгссөнийхөө дараа Техасын их сургуульд элсэх бодолтой байгаагаа мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ