Coca-Cola-д хүний шүдийг гурван долоо хоног хонуулсан дүнг танилцуулжээ

Америкийн блогчид хийжүүлсэн чихэрлэг ундаа шүдийг ч уусгадаг гэсэн нотолгоог туршилтын журмаар шалгахаар шийджээ. Энэ зорилгоор тэд Coca-Cola юмуу Mountain Dew ундаатай саванд хүний нэг нэг шүд хийгээд, хэрхэснийг гурван долоо хоногийн дараа шалгасан байна.
Шүднүүд уусаагүй ч,ихэд муудаж, гэмтсэн байж. Гэхдээ энэ нь янз бүрийн хэмжээтэй байсан байна. Туршилтад хэрэглэсэн нэг шүд ерөөс “муухай, эвгүй” харагдаж байгааг туршилт хийгч дурдсан байна.
Хоёр өдрийн дотор энэ тухай роликийг 200 мянга гаруй хүн үзжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ