НАСА: Сансрын хог хаягдал огцом өсөж байна

Хүн төрөлхтөн 1957 онд дэлхийн анхны хиймэл дагуулыг хөөргөж байсан. Тэр цагаас хойш өнөөг хүртэл манай дэлхийг тойрсон сансрын уудамд маш их хэмжээний хог хуралдсан байгааг НАСА-ын эрдэмтэд хэлж байна. Сансрын тойрог замд 16 мянга гаруй хаягдал хуримтлагджээ. Үүнээс хамгийн ихийг нь Оросын холбооны улс хаясан байна. Дэлхийн орчмын тойрог замд сансрын хог хаягдлын тоо жилээс жилд улам бүр нэмэгдсээр. АНУ-ын Стратегийн удирдах газрын судалгаагаар энэ оны дөрөвдүгээр сар гэхэд хүн төрөлхтөний гараар бүтээгдсэн 16 649 ширхэг биет бүртгэгджээ.

Эдгээрээс 3588 нь одоо явж байгаа болон ашиглалтаас гарсан сансрын аппарат юм байна. Харин 13061 биет нь сансрын хөлгийн хэмхэрхий үлдэгдэл, хиймэл дагуулын гишгүүр зэрэг сансрын хог хаягдал аж. Дээрх хаягдлын 6257 нь Оросын холбооны улсаас гаралтай бөгөөд тус улс энэ үзүүлэлтээр тэргүүн байрт явж байна.

Харин гуравт Хятад багтсан байна. Бээжингийн 3. 752 хаягдал сансрын тойорг замд эргэлдэж байна.Дараах байруудыг Франц улс 498 ширхэг сансрын хогоороо, Япон 208, Энэтхэг 174, Европын сансрын агентлаг 88 –аар тус тус эзэлжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ