Каримовыг оршуулахаар бэлтгэж байж магадгүй

Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримовын төрсөн Самарканд хотын эрх баригчид хотын төвийн гудамж талбайг цэвэрлэхэдесдүгээр сарын 1-ний орой төрийн албан хаагчдыг яаралтай дайчилжээ.Ройтерс агентлаг нөхцөл байдлыг мэдэх хүний хэлснийг иш татан ингэж мэдээлсэн байна.
Хуучин ЗХУ-ын хотын эрх баригчид төрийн зүтгэлтнүүд юмуу гадаадын удирдагчдын айлчлал зэрэг томоохон үйл явдлыг угтан ийм арга хэмжээ авдаг байсныг тэмдэглэжээ. Харин одоогийн тохиолдолдоршуулгад бэлтгэж байгаа хэрэг байж болох юм гэсэн дүгнэлтийг дээрх агентлаг хийж байна. Ингэхдээ Каримов таалал төгссөнийг албан ёсоор нотлох баримт байхгүй байгаа юм.
“Эрх чөлөө” радио (“Озодликрадиоси”) хотын захиргааны эх сурвалжийн хэлснийг иш татахдаа, Узбекистаны ерөнхий сайд Шавкат Мирзиляев есдүгээр сарын 1-нд Самаркандад яаралтай ирснийг мэдээлжээ.
Ерөнхийлөгчийн эхийг Самаркандад оршуулсан юм.
78 настай Каримов эмнэлэгт хэвтсэн тухай мэдээ наймдугаар сарын 27-нд гарчээ. Сөрөг Узбекистаны Ардын хөдөлгөөнийхний ярьж байснаар,үндэсний олимпийн шигшээ багт хүндэтгэл үзүүлэх дайллага дээр Каримовын бие эвгүйрхсэн байна. Эх сурвалжуудын хэлснээр, ерөнхийлөгч тамирчдын ялалтад баярлахдаа, согтууруулах ундаа чамгүй хүртсэн бололтой.Шөнө дунд тэрээр өөрийн тамгын газрын тэргүүн Зелимхан Хайдаровтай ярилцаж суухдаа гэнэт ухаан алдаж, унажээ.
Аавын тархинд цус харавсан гэж хоёр өдрийн дараа ерөнхийлөгчийн охин Лола Каримова-Тилляева мэдээлж, харин мэдээллийн “Фергана” агентлаг Каримовыг нас барсан тухай наймдугаар сарын 29-ны орой мэдэгдсэн юм.
Гэвч сүүлд ньерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгч энэ мэдээллийг няцаасан ч,араас нь албан ёсны няцаалт гараагүй байна.
Каримов 1991 онд Узбекистаны ерөнхийлөгч болсон юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ