Барак Обамаг сэтгүүлийн редактораар урьжээ

Барак Обамагийн ерөнхийлөгчөөр ажиллах хугацаа тун удахгүй дуусна. Тиймээс тэр хойшид ямар ажил эрхлэх талаар одооноос бодох хэрэгтэй юм. Яг одоогийн байдлаар Обамад хэвлэлийн ажилд орж, сэтгүүлийн редактор болох сонирхолтой хувилбар байна. 11 дүгээр сарын дугаарыг бэлтгэхэд оролцохгүй юу гэж ерөнхийлөгчийг урьсан америкийн IT-Wired сэтгүүл энэ ажилд хүчээ сориход нь Обамад туслана.
“Боломжийн хил хязгаар”-ыг сэтгүүлийн шинэ дугаарын сэдэв гэж зарлажээ. Улс төрийн бодлогод электрон технологийн үзүүлдэг нөлөөний асуудлын тухай бичих юм байна. Одоогийн төрийн тэргүүнээс өөр хэн ч энэ тухай ярьж, угсалбарыг судлахад туслаж чадахгүй бөгөөд учир нь манай 44 дэх ерөнхийлөгч Wired сэтгүүлийнхний адил гойд өөдрөг үзэлтэн юм гэж сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Скотт Дадич хэлжээ.
Захиалгаар бэлтгэж байгаа шинэ дугаарт ерөнхийлөгч ирээдүйд, тухайлбал цаашид урагшлахын тулд хүн төрөлхтний гэтлэх шаардлагатай тэр саад тотгорт анхаарал хандуулах ёстой гэнэ. Дашрамд дурдахад, хэрвээ Барак Обама энэ саналыг хүлээж авбал, сэтгүүлийн түр редактораар ажиллах дэлхийн анхны ерөнхийлөгч болно.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ